• [email protected]
  • +(976) 7037-4266
Follow Us :
Humanity Institute – Хүмүүнлэгийн дээд сургууль
  • Нүүр
  • Сургуулийн тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Удирдлага, зохион байгуулалт
    • Бидний бахархал
  • Бүрэлдэхүүн сургууль
  • Сургалт
    • Сургалтын орчин
    • Судалгаа, хамтын ажиллагаа
    • Оюутан
    • Холбоо барих
  • ЭЛСЭЛТ
  • МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН СЕРТИФИКАТ

Сургалтын орчин

  • Home
  • Сургалтын орчин
ХИЧЭЭЛИЙН БАЙР
ЭРДМИЙН ТАНХИМ
НОМЫН САН
КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИ
УРЛАГ ЗААЛ
ХӨГЖМИЙН ТАНХИМ
БҮЖГИЙН ТАНХИМ
УРЛАН БҮТЭЭХ ТӨВ
ЦАЙНЫ ГАЗАР
ОЮУТНЫ ДОТУУР БАЙР
СПОРТ ЗААЛ
ХИЧЭЭЛИЙН БАЙР

Одоогоор мэдээлэл ороогүй байна …

ЭРДМИЙН ТАНХИМ
  • Дээд боловсролын агуулга стандартыг шинэчлэн сайжруулах чиглэлээр эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг явагдах
  • Улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологийг тасралтгүй нийлүүлэх зорилтын хүрээнд дадлагын тайлан, курс, дипломын ажлын хамгаалалтууд хийгдэх
  • Сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагааны явц, тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ ярилцах, туршлага солилцох эрдмийн зөвлөлийн хуралдаан явагдах
  • Бакалавр, магистрын зэргийн диплом диссертацийн хамгаалалт явагддаг Шинэчлэл-Эрдэм судалгааны танхим юм. Эндээс л Хүмүүнлэгийн судлаачид, эрдэмтэд, шинэчлэгчид төрөн гардаг
НОМЫН САН
ЗОРИЛГО
Уншигчдынхаа эрэлт хэрэгцээг хангахын тулд номын сангийн үйлчилгээг өргөжүүлж, цахим сурах бичиг, цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
 
ТАНИЛЦУУЛГА
ХИС-ийн Дархан салбар сургуулийн  номын сан нь багш, оюутан сурагчдад хэл шинжлэл, соёл, мэдээлэл харилцаа, менежмент, боловсрол судлалын  чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжvvлэх, боловсрол эзэмшихэд туслах зорилгоор номын сангийн фонд бүрдүүлэлтэд анхаарч ажиллах, мэргэжил бүрт шаардлагатай ном хэвлэлийг цаг тухайд нв авч нийлүүлэх, номын сангаар үйлчлүүлэгч уншигчдад таатай орчин бvрдvvлэх, сургалтын vйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол цагт хурдан шуурхай үйлчлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажилладаг.
 
Тус номын сан  нь  8773 төрлийн 22869 ширхэг сурах бичиг, номын фондтойгоос гадна 3000 гаруй цахим ном хэвлэл бусад материалаар үйлчилгээ үзүүлж байна.
Сургуулийн номын сан бол оюутан, сурагчдын сургалтын орчинд нөлөөлөх маш чухал сургалтын бааз юм.Тиймээс номын сангийн фонд, хүчин чадал, боловсон хүчний судалгааг тогтмол авч, юун дээр сайжруулалт хийхийг сургуулийн захиргаа цаг тухай бүрд шийдвэрлэх нь уг судалгааны ач холбогдол оршино.
КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИ

Мэдээллийн технологийн үйлчилгээ:

  • ХИС-ийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтүүд, тэнхим, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, сургалтын чанар стандарт, багш оюутны эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх таатай орчинг бүрдүүлэх мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай програм хангамж, мэдээллийн системийн шийдлийг боловсруулж, хөгжүүлэхтэй холбоотой төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Алба нэгж, хэлтэс, багш ажилтан, оюутнуудын албан болон сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа програмыг хэвийн үйл ажиллагаагаар хангах, шинэчлэлт хийх зэрэг хяналт тавин ажиллах;
  • ХИС-ийн үйл ажиллагаанд зохион байгуулагдсан сургалт, судалгаа, удирдлага зохион байгуулалт, байгуулагын удирдлагын мэдээллийн систем, програм хангамжийг нэвтрүүлэх, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж хяналт тавих;
  • ХИС-ийн интернэтийн холболт, сүлжээний зохион байгуулалт, камер болон дотуур утасны найдвартай ажиллагааг ханган ажиллах орчныг бүрдүүлэх;
  • Серверийн техникийн зохион байгуулалт, хүчин чадал, нөөцийг үр ашигтай хуваарилалт хийх, серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх

Техник хангамж:

ХИС-ийн компьютерийн лаборатори нь хичээлийн шаардлага, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмж, програм хангамжаар хангагдсан.

  • Dell i7 үзүүлэлт бүхий 9 компьютери
  • Dell i5 үзүүлэлт бүхий 6-н ширхэг нийт 15ш  комьпютерийн хүчин чадал бүхий лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь интернетэд бүрэн холбогдсон бөгөөд суралцагчийн (Client)болон багшийн (Admin) компьютеруудийг бий болгосон
УРЛАГ ЗААЛ
Сургалтын орчин бол боловсролын салбарын анхдагч хэрэгцээ… ХИС-ийн урлаг заал нь 250 хүн хүлээж авах хүчин чадалтай сүүлийн үеийн гэрэлтүүлэг чимэглэл бүхий тайз, хөгжим фульт бусад тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлаг, зан заншил, амьдрах ухаанд суралцах өргөн хүрээний мэдлэг олгох танхим юм. Тус танхимд олон төрлийн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг. Тухайлбал:
  • Хичээлийн жилийн нээлт
  • Оюутны урлагийн бага наадам
  • Төрөл бүрийн уулзалт, семинар, сургалт
  • Төгсөлтийн арга хэмжээ
  • Шинэ жил, баяр наадмын арга хэмжээ гэх мэт
ХӨГЖМИЙН ТАНХИМ
  • ХИС-н Дархан салбар сургууль нь мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдэд зориулсан анги танхимуудтай. Үүний нэг нь СӨБ-ийн ангийн оюутнууд дасгал, сургуулилт хийх зориулалттай мэргэжлийн дуу, хөгжмийн танхим юм. Тус танхимд хичээлд хэрэглэгдэх даралтат хөгжмийг иж бүрнээр нь байршуулсан.
  • Нэг ээлжиндээ 30 оюутан хүлээх авах хүчин чадалтай, дуу намсгагчтай стандартад нийцсэн ширээ сандалтай танхим оюутан та бүхэнд үйлчилж байна.
БҮЖГИЙН ТАНХИМ
  • ХИС-н Дархан салбар сургууль нь мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдэд зориулсан анги танхимуудтай. Үүний нэг нь СӨБ-ийн ангийн оюутнууд дасгал, сургуулилт хийх зориулалттай мэргэжлийн дуу, хөгжмийн танхим юм. Тус танхимд хичээлд хэрэглэгдэх даралтат хөгжмийг иж бүрнээр нь байршуулсан.
  • Нэг ээлжиндээ 30 оюутан хүлээх авах хүчин чадалтай, дуу намсгагчтай стандартад нийцсэн ширээ сандалтай танхим оюутан та бүхэнд үйлчилж байна.
УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Хүмүүнлэг дээд сургуульд нь оюутан суралцагчдынхаа авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, төлөвшилд эерэгээр нөлөөлөх зорилгоор олон төрлийн дугуйлан, клубуудыг тогтмол хичээллүүлж, жилийн эцэст сурч мэдсэн, бүтээсэн бүхнээ сургуулийн оюутнууд, багш ажилчдад танилцуулж, үйл ажиллагааныхаа үр дүнг тайлагнадаг уламжлалтай. Түүний нэг нь урлан бүтээх төв юм. Тус төвд СӨБ-ийн ангийн оюутнуудын хийсэн биет бүтээл, цаасан урлал, зээгт наамал, эсгий бүтээл, баримал, шавран бүтээл, уран хатгамал, хайчилбар, зүү ороох гэх мэт гар урлалын олон төрлийн бүтээлүүд бий.

ЦАЙНЫ ГАЗАР

Одоогоор мэдээлэл ороогүй байна …

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР
Манай сургуулийн дотуур байр нь стандартад бүрэн нийцсэн, өөрөө бүр оюутны сурах нөхцлийг бүрэн хангасан ширээ, сандал, хувцас болон номын шүүгээ, ор гэх зэрэг тавилга хэрэгслүүдтэй. Түүнчлэн оюутны дотуур байр нь
  • Ариун цэврийн өрөө болон шүршүүр
  • Өндөр хурдны интернэт бүхий Wifi орчинтой
  • Орчин үеийн ном сурах бичиг зохиол тууж, гадаад хэл дээрх номын фондтой мини уншлагын танхимтай
  • Хоол бэлтгэх нийтийн гал тогооны өрөөтэй
  • Угаалгын өрөө болон угаалгын машинтай
  • 24 цагийн харуул хамгаалалттай
  • Аюулгүй байдлыг хангах хяналтын камертай
Дотуур байранд ороход оюутанд байх шаардлагатай зүйлс:
  • Оюутны байранд суух зөвшөөрөл, гэрээ
  • Үнэмлэх
  • Хөнжил, цагаан хэрэглэл, бүтээлэг
  • Ариун цэврийн туслах хэрэглэлүүд (шүүр, алчуур, угаалгын шингэн гэх мэт)
  • Хувь хүний ачаа, бусад зүйлс
 
Дотуур байранд суухдаа дараах зүйлсийг мөрдлөг болгоно. Үүнд:
  • Дотуур байрны журамтай танилцаж түүнийг дагаж мөрдөх;
  • Хувь хүний эрүүл ахуйн нөхцлийг хангаж, цэвэрч байх;
  • Бусдын эд зүйлд зөвшөөрөлгүй хүрэхгүй байх, хүндэтгэлтэй байх;
  • Байрны зохион байгуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
  • Өрөө тасалгаандаа цэвэр суух, нийтийн эзэмшлийн хэрэгслүүдийг зааврын дагуу зөв боловсон ашиглах
СПОРТ ЗААЛ

ХИС-ийн спорт заал нь стандартын шаардлага хангасан 250 хүний суудалтай, хувцас солих өрөөтэй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, дулаан, саруул орчинтой заал юм. ХИС-ийн оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллаж байна.

ХИС-ийн түүх бол нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг даган өөрчлөгдөн өргөжиж байгаа Монголын дээд боловсролын түүхийн нэг салшгүй хэсэг юм. ХИС-ийн Дархан салбар байгуулагдсан нь энэ түүхийг нэгэн шинэ хуудсаар нэмсэн үйл явдал болсон.

 

ТУСЛАХ ЦЭС

  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  • Элсэлтийн бүртгэлийн систем
  • Мэргэжлийн хөтөлбөрүүд
  • Элсэлтийн журам
  • Оюуны систем

ХОЛБОО БАРИХ

Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг 6-р хороо Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль

+976 7037-4266
[email protected]
www.humanity.edu.mn

© 2023 Хүмүүнлэгийн дээд сургууль